Гэр кэмп

​“Уест Монголиа” жуулчны бааз (Баян-Өлгий аймаг)

Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт , Өлгий хотын төвөөс баруун тийш 3км буюу Сагсай сум руу явах засмал зам дагуу байрлах УестМонголиа жуулчны бааз нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 6 дахь жилдээ жуулчид зочдоо хүлээн авах гэж буй тус баазаар өнгөрсөн 3 жилийн хугацаанд давтагдсан тоогоор 2000 орчим гадаад дотоодын зочид, жуулчид үйлчлүүлсэн. Манай бааз нь салбартаа тэргүүлэгч операторууд болох Грейт Чингис, Цэрэн Турс, Грэйт Степпес зэрэг олон компаниудтай хамтран ажилладаг. Үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж чадсан УестМонголиа жуулчны бааз нь үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлж, сүлжээ баазуудаа байгуулахаар зорин ажиллаж байгаа болно. 

Хүчин чадал

  • УестМонголиа жуулчны бааз нь нэг ээлжиндээ 30-40 хүн хүлээн авах хүчин чадалтай. 
  • Гэрийн тоо:  2-5 хүний багтаамжтай нийт 15 гэр, 5-6 хүний багтаамжтай 2 байшин
  • Ресторан: 50 хүний багтаамжтай мини баар бүхий ресторан
  • Техник, технологи: Төвийн цахилгаан шугам болон интернетэд холбогдсон

Бусад:  Орчин үеийн стандартад нийцсэн душ, боловсон ариун цэврийн өрөө, харуул хамгаалалт бүхий машины зогсоол, аяллын багынхантайгаа сууж цай, кофе, шар айраг шимэнгээ ярилцаж суух боломжийг бүрдүүлсэн сүүдрэвч г.м 

Нэмэлт үйлчилгээ

  • Бид зочид, жуулчдынхаа хүсэлтээр Казах үндэсний зоог болох бешбармах, адууны каз болон Монгол үндэсний зоог болох боодог, хорхог захиалгаар хийж үйлчилнэ. 
  • Казах үндэсний хөгжим Домборын ая, үндэсний дуу бүжгийг хослуулсан тоглолтыг бид зочиддоо санал болгодог. 
  • Бид зочдоо онгоцны буудал, ойролцоох хилийн боомт, аялал эхлэх, дуусах цэгүүдээс тосч авах, хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хамтран ажилладаг компани, хувь хүмүүсийн хүсэлтээр орон нутагт аялал зохион байгуулж өгөх бүрэн боломжтой. 
  • Хүчин чадлаараа аймагтаа тэргүүлэгч жуулчны бааз болох УестМонголиа жуулчны бааз нь та бүхэнд хамгийн амттай хоол, мэргэжлийн үйлчилгээ, таатай орчинг санал болгож байна. 

Бидэнтэй байнга хамтран ажиллахыг хүссэн компани, хувь хүмүүст бид хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байна. 

Холбогдох утас: 99-90-90-41 /  88-42-55-35 / 9941-4015